ЦАГ АГААРААС ШАЛТГААЛАН ХЯТАДАД ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООВ

2024-01-22  

 Огцом хүйтэрч, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул Хятадын өмнөд болон төв нутгийн Гуандун, Хунань мужуудын хоорондох галт тэрэгний хөдөлгөөнийг бямба гаргаас мягмар гараг хүртэл түр зогсоожээ.

Хятадын цаг уурын төвөөс мэдээлснээр, бямба гаргаас эхлэн Хунань мужийн ихэнх нутгаар агаарын температур 0 хэмээс доошилжээ. Тус мужид ням гаргаас их хэмжээний цас орж эхэлсэн бөгөөд мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Мягмар гарагт Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шаньси, Хэбэй, Жилин, Ляонин мужууд болон Хятадын өмнөд хэсгийн олон нутагт хүйтний эрч чангарахыг цаг уурчид анхааруулжээ.

Орон нутгийн засаг захиргаа болон холбогдох газруудад ард иргэд, тариалангийн талбайг хамгаалах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН, 2023 оны нэгдүгээр сарын 22 /CGTN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?