Ж.ЖОКОВИЧ АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ХАСАГДЛАА

2024-01-27  

 Дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтод Италийн тамирчин Янник Синнерт хожигдсоноор тэмцээнийг орхилоо. 

Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй, 22 настай Я.Синнер Мельбурн хотын “Rod Laver” аренад Сербийн супер од, Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга Н.Жоковичийг 6-1, 6-2, 6-7 (6-8), 6-3-аар буулган авснаар Их дуулгын финалд анх удаагаа шалгарчээ.

Я.Синнер мөн Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд шалгарсан анхны Италийн теннисчин болжээ. Ням гарагт болох 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн шувтаргын тоглолтод Я.Синнер Оросын Даниил Медведев, Германы Александр Зверев нарын хожсонтой нь учраа таарна.

 

 
Эх сурвалж: МЕЛЬБУРН, 2024 оны нэгдүгээр сарын 27 /Anadolu/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?