ICJ: ИЗРАИЛ УЛС ГАЗЫН ЗУРВАСТ ГЕНОЦИД ҮЙЛДЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АЛХМУУДЫГ ХИЙХ ЁСТОЙ

2024-01-27  

 Газын зурваст геноцид үйлдэхээс сэргийлэх бүх арга хэмжээг авахыг Олон улсын шүүхээс /ICJ/  Израилд үүрэг болгосон хэдий ч нэн даруй гал зогсоохыг уриалсангүй.

Эл хэргийг авч хэлэлцэх хүсэлтийг ӨАБНУ өнгөрсөн 12 дугаар сард гаргасан бөгөөд түр шийдвэрийг баасан гарагт гаргажээ. ICJ мөн Израилыг Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Африкийн тал Израилыг Геноцидын тухай конвенцийг зөрчиж байна гэж мэдэгдэж байгаа юм. Улмаар Газын зурвас дахь довтолгоог нэн даруй зогсоох түр арга хэмжээ авахыг шүүхээс хүссэн боловч уг хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Олон улсын шүүх нь албадан гүйцэлдүүлэх эрх мэдэлгүй бөгөөд Израил улс уг шийдвэрийг биелүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дээрх шийдвэрийг еврейчүүдийн улсыг илт ялгаварлан гадуурхаж, улс орныхоо өөрийгөө хамгаалах эрхийг үгүйсгэсэн “өөдгүй” оролдлого гэж мэдэгджээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “ХАМАС энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байгаа хэдий ч бид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх, энгийн иргэдийг аюулаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийсээр байх болно” гэжээ.

Харин Палестины Гадад хэргийн сайд Рияд аль-Малики ICJ-ийн шийдвэрийг сайшаан хүлээн авч, палестинчуудын эсрэг “Израилын хоморголон устгах дайныг зогсоох хууль эрх зүйн тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал боллоо” гэж мэдэгдсэн байна.

 
Эх сурвалж: ГААГ, 2024 оны нэгдүгээр сарын 27 /Reuters/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?