ӨМНӨД СОЛОНГОС, АНУ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ХИЙЖЭЭ

2024-01-27  

Өмнөд Солонгос, АНУ кибер аюул заналын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам баасан гарагт мэдэгдэв.

Нэгдүгээр сарын 15-26-ны хооронд болсон сургуулилалт нь кибер аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээний удирдамж, хакерын халдлагын талаарх мэдээллийг солилцоход хоёр орны төлөөлөгчдийг сургахад голчлон анхаарсан байна.

Цаашид хоёр орон кибер аюулгүй байдлын сургуулилалт, мэргэжлийн сургалт, техник технологийн солилцоог өргөжүүлж, кибер салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж тус яам мэдэгджээ.

Сөүл, Вашингтоны засаг захиргаа нь Умард Солонгосын хакеруудын криптовалютын хулгай, мөн цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой бусад хууль бус кибер үйл ажиллагаатай тэмцэх арга замыг судалж байгаа ажээ.

 

Эх сурвалж: СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 27 /Yonhap/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?