"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг танилцууллаа.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал:
-Монгол улс авилгын төсөөллийн индексээр өмнөх жилийнхээс таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой улс орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно. Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65. Дундаас дээгүүр орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индекс нь 40 оноотой байдаг. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.
Авлигын индексээр хэмждэг зүйл:
Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн оноо
Авлигын индексээр хэмждэггүй зүйл:
Эх сурвалж:www.polit.mn