ИХ ХҮРЭЭ ХИЙДИЙН ХАМБА З.САНЖДОРЖ: ЦАГААН САРЫН ӨДРҮҮДЭД ЁС ДЭГИЙГ САХИХ НЬ САЙН САЙХАН БҮХНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХ УЧИР ЕРӨӨЛТЭЙ

2024-02-07  

Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн,  Монголын Их Хүрээ хийдийн хамба, зурхайч  З.Санждорж XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгө төлөвийг ийнхүү тодорхойлж байна.

 “Шороон үхэр”-ийн зурлагаар Луу жилийн өнгө хэрхэн бууж байгаа  вэ?

-XVII жарны “Томо” хэмээх модон луу жил морилон ирж байна. Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс жилийн өнгийг олон янзаар тодорхойлсоор ирсэн. Энэ жилийн хувьд, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн луу жилийн луу өдөр тохиож байгаа. Энэ нь найман сайн бүрдсэн  өдөр юм. Судар номонд үүнийг сайн үйлс арвижиж, сайн сайхан зүйлсийг дэлгэрүүлэх тухай бичсэн байдаг.

Найман сайн өдөр нь өвчин зовлонгүй, нас урт, төгс жаргалтай, эд баялаг эрхэм сайн, нэр алдартай, хувь тавилан сайтай, эдлэл хэрэгсэл төгөлдөр, сайхан бүхэн тохиох ийм утгыг бэлгэддэг.  Энэ сайхан өдөр бүгдийг үгийн сайныг хэлвээс ажил төрөл нь сэтгэчилэн бүтнэ. Мөн энэ жил гурван хөх мэнгэ голлож байгаа. Энэ нь хавдар өвчин, боом дэлгэрэх төлөвтэйг илтгэж буй.

Энэ жил шороон махбодтой учраас зурхайд буусан үхрийн өнгө нь шар байгаа. Тиймээс газар тариалан эрхлэх,  мод тарих, үр тариа тарихад ургац шим арвин. Мөн дөрвөн шийр нь хөх өнгөтэй байгаа нь хаврын саруудад салхи шуургатайг илтгэж буй.  Зуны эхэн сар хямралтай, аль ч улирлын эхэнд салхи шуургатайг харуулж байна. Өвөлдөө бага зэрэг илүү сартай байхаар зурхайд бууж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?