ГАДААДЫН ИРГЭНИЙ ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГ ЦЭГИЙН ЦОНХООР ОЛГОНО

2024-02-07  

 Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгодог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашаас зөвхөн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгож эхэлнэ.

Тодруулбал, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд цахим хаягаар нь мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй  дүүргийн үйлчилгээний цэгээс гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээн авах боломж бүрдэнэ. Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хэвэлмэл, оршин суух үнэмлэх авахдаа гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд хүчин төгөлдөр бичиг баримтаа эх хувиар нь үзүүлж, хуулбарыг нь хураалгана.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбартай хамт авчирч хураалгаж ажээ.

 

Эх сурвалж:  МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?