“Атланта” багийн холбогч Трей Янг, “Торонто” багийн довтлогч Скотти Барнс нар Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (НБА) бүх оддын тоглолтод Жоэл Эмбийд, Жулиус Рэндл нарыг орлохоор боллоо.
НБА-гийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, гарааны таван тоглогчоос “Филадельфи Сиксерс” багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд, нөөц тоглогчдоос “Нью-Йорк Никс” багийн довтлогч Жулиус Рэндл нар бэртлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй болжээ. Эмбийд өвдөгний үений мэс засал хийлгэсэн бөгөөд дор хаяж дөрвөн долоо хоног талбайд гарахгүй. Харин Рэндл мөрөө гэмтээсэн тул эмч нар түүнд 2-3 долоо хоног амрахыг зөвлөжээ.
НБА-гийн түүхэн дэх 73 дахь удаагийн бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 19-нд Индианаполис (АНУ) хотын “Гэйнбриж Филдхаус” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаад Өрнөд бүсийнхэн Зүүн бүсийн эсрэг тоглоно. Трей Янг, Скотти Барнс нар Зүүн бүсийн багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 7 /Anadolu/