ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХИЙХ АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА ЭХЭЛЖЭЭ

2024-02-08  

Америкийн сэтгүүлч Такер Карлсон Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцлагаа эхлүүлсэн бөгөөд тэдний ярилцлага хоёр цаг үргэлжилнэ гэж Америкийн блог хөтлөгч, сэтгүүлч Алекс Жонс мэдэгджээ. 

"Путин ярилцлага өгсөн гэж Такер мэдэгдсэн. Тэрбээр дөнгөж сая над руу "Энэ үнэхээр гайхалтай. Ярилцлага хоёр цаг үргэлжилнэ" гэж бичлээ" гэж Жонс X хуудсандаа дүрс бичлэгээр мэдээлжээ. Түүний хэлснээр, Карлсон "ярилцлагыг тун удахгүй нийтлэх аж. "Энэ ярилцлага нь түүхэнд бичигдэн үлдэнэ, бид Дэлхийн III дайныг зогсоохыг хичээж байна" гэж Жонс нэмж хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй удахгүй ярилцлага хийнэ гэж Карлсон урьд нь мэдэгдсэн юм. Тэрбээр Москвад өөрийн зардлаар ирсэн гэдгээ хэлээд, Путинтэй хийсэн ярилцлагаа засварлахгүйгээр цахим хуудсандаа нийтэлнэ гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл 51 сая гаруй хандалт авсан байна.

Карлсон өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Орост иржээ. 2023 оны есдүгээр сард тэрбээр Путинтэй ярилцлага хийнэ гэж мэдэгдэж байсан боловч Америкийн эрх баригчид хориглосон байна.

Оросын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард Барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байсан бөгөөд тухайн үед “Оросын эрчим хүчний долоо хоног” чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан дууссаны дараа Америкийн телевизийн CNBC сувгийн хөтлөгч Хедли Гэмбл түүнтэй ярилцжээ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 7 /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?