Үндэсний статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас харбал Монгол Улсад Валентин нэртэй гурав, Хайр нэртэй 12, Хайраа нэртэй 1, Гэгээнхайр нэртэй 2, Валентина нэртэй 10 хүн бүртгэлтэй байна.
Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр. Энэхүү баяр нь жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосонн хууль гаргажээ.
Эх сурвалж: Өдрийн сонин