УЛСЫН ХЭМЖЭЭНД 600.000 ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДОЖ, 15,000 АЙЛ ӨРХ, ЦАСАНД БООГДЖЭЭ

2024-02-16  

Улсын Онцгой Комисс /УОК/ өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 мянга орчим толгой мал хорогджээ. Малын хорогдлын тоогоороо Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг хамгийн өндөр байгаа аж.

Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдаар айлууд малынхаа 50 хувийг алдсан. Цөөн тооны малтай байсан айлууд бүх малаа алдсан зэрэг мэдээлэл УОК-т ирсэн байна.

Улсын хэмжээнд 15,000 орчим айл өрх, цасанд боогдсон, зам гаргах шаардлагатай байгаа аж. Иймд УОК-оос 38,000 км зам гаргаж айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх төлөвлөлтийг хийжээ.

Улсын хэмжээнд нийт малчин өрхүүдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 80 орчим хувь нь зарцуулагдаад дууссан байгаа юм байна. УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг, орон нутгуудад хөнгөлөлттэй үнээр олгосон.

Ирэх долоо хоногт дахин хөнгөлөлттэй үнээр тэжээл оруулах асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?