ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРЧ, СУРАГГҮЙ БОЛСОН 39 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

2024-02-19  

Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн зарим сумын нутагт өчигдөр 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал,

Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг

Баян-Өлгий аймгийн Булган

Хэнтий аймгийн Бор-Өндөр                

Дорнод аймгийн Чойбалсан

Өмнөговь аймгийн Ханхонгор

Говьсүмбэр аймгийн Сүмбэр

Төв аймгийн Сэргэлэн зэрэг есөн аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болжээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 39 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харин Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгуудад нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгдэж, 230 хүний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргажээ. 

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?