ОРОС-УКРАЙНЫ ДАЙН СУНЖИРЧ, ГУРАВ ДАХЬ ЖИЛ РҮҮГЭЭ ОРЛОО

2024-02-27  

Анх, 2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр Оросын цэргүүд Украйны хилийг нэвтэрч, Бярданск,  Чернышёв  Харьков, Одесса зэрэг хот суурин болон нийслэл Киев рүү довтолсон.Түүнээс хойш хоёр жил өнгөрчээ.  Дайн эхэлсэн цагаас хойш Украйны 10582 иргэн амь насаа алдсан гэх судалгааг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан . Дайны гал дүрэлзэж эхлэхтэй зэрэгцэн  Украйны энгийн  ард иргэд хэдэн зуун  мянгаараа эх орноосоо дүрвэсэн. Дайн эхэлсэн эхний 10 сарын хугацаанд нийтдээ 17 сая Украйн иргэн зөвхөн Польшийн хилийг давсан мэдээлэл бий. Мөн Унгар, Румын болон Орос руу ч дүрвэсэн Украйн иргэдийн тоо алдарсан. Оросын иргэд ч  ялгаагүй  олон зуун мянгаараа  суралцах нэрээр мөн л гадагшаа дүрвэцгээсэн.  Монголын хувийн их, дээд сургуулийг Оросын дүрвэгчид " дүүргэсэн"  нэгэн үе бий.  

Энэ дайн хэр удаан үргэлжлэхийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй болжээ.

Украйныг дэмжигч Европын Холбоо, АНУ-ын хүч нь ч суларчээ. "Энэ дайн явц муутай боллоо,  Украйн  бидний найдвартай хаалт хэрэм болж чадахаасаа өнгөрлөө" гэж баруун европ үзэж, Герман улс хилээ бэхэлж , Украйныг зөнд нь орхиж мэдэх  мэдээлэл  цухалзах болов. Дайныг сунжруулах шалтгаан нь мөн  Украйн болон Оросын ерөнхийлөгчийн хувийн сонирхолд  ч бас нийцэж байх шиг.

Энэ оны гуравдугаар сард ОХУ-д ерөнхийлөгчийн сонгуультай. Энэ сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч В.Путин "Ард түмний фронт" ТББ -тай нэг эвсэл болон оролцож буй Тусгаар тогтнол" намаас нэр дэвшиж буй юм. Түүний хувьд Орос-Украйны дайн бол 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж,  Хаанчлалаа" 6 жилээр үргэлжлүүлэн сунгах  гол хөзөр нь болох  юм.Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч болон ДУМ-ын сонгуулийн дүн нь урьдчилан гарсан байдаг онцлогтой. Тийм учраас дайныг үргэлжлүүлэх чин хүсэлтэй. Хэдийгээр ОХУ-ын сонгуулийн дүн нь урьдчилан гарсан байдаг онцлогтой. Харин Зелинскийн хувьд дайн үргэлжилж л байвал  ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулна гэж мэдэгдсэн.

Энэ нь дайныг төгсгөх нь Украйн болон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонирхолд огт нийцэхгүй байх тод илэрхийлэл юм. Хэдэн зуун мянган иргэн амь насаа алдав, хэдэн зуун иргэд.тахир дутуу болов, хэдэн зуун мянган иргэд нутаг орноосоо дүрвэж зэрэг нь энэ хоёр ерөнхийлөгчийн санааг зовоох асуудал огт  биш. Барууны ертөнц ч дайнаас залхаж, дайныг нэг тийш болоосой гэж  хүлээх болжээ. 

Цэрэг зэвсгээрээ дэлхийд  эхний тавд багтдаг, жилдээ 6.6 их наяд ам.долларын төсөвтэй Оросын армийн дэргэд бол Украины арми бол бүх талаараа  нялхдана. Герман, Франц тэргүүтэй өрнөдийн болон гол санхүүжүүлэгч АНУ-ын дэмжлэгээр өнөөг хүртэл тэсэж буй, Украйн. Украйны талд баруун европ, Япон, АНУ харин Оросын талд Беларусь,  Мьянмар, Иран,  Сири, Венесуэль зэрэг орнууд зогслоо.

Дайны энэ хоёр жил гарны хугацаанд Хятад, Энэтхэг зэрэг том гүрнүүд дундын байр суурийг баримтлав. Монгол улс ч адил. Хэдийгээр дайн эхэлсэн өдрөөс Барууны ертөнц болон АНУ-ын зүгээс ОХУ-д эдийн засгийн олон тооны  хориг тавьснаар Оросын мөнгөн тэмдэгт түүхэндээ үзэгдээгүй хэмжээнд унасан байдаг. Харин ОХУ-ын Төв Банкнаас газрын хийг зөвхөн рублиэр худалдаалах шийдвэр гаргасан нь рублийг уналтаас гаргасан төдийгүй, улам ч хүчирхэг валют болгож хувиргах эдийн засгийн хөшүүрэг   болсныг судлаачид онцолсон хэвээр. Орос- Украйны дайн нь  баруун европын орнуудад эдийн засгийн хямрал газар авах, эрчим хүчний үнэ нэмэгдэхэд шууд нөлөөлсөн.

Мөн Орос болон Украйн нь үр тарианы хамгийн том борлуулагчид.  ОХУ нь хэдийгээр хавчигдсан ч, экспортлогч орныхоо байр суурийг гээлгүй өдийг хүрсэн. Баруун европ руу нийлүүлж байсан шатахууны урсгал нь  Ази тив рүү хандаж, Хятад улсыг зорих болжээ. 

Мөн ОХУ нь хөнгөн цагааны экспортоор дэлхийд 6-д эрэмблэгдэж, палладиум гэх ховор элементээр дэлхийд тэргүүлдэг зэрэг нь дэлхийн эдийн засагт нөлөөлсөөр аж. Яг одоогоор Украйны арми нь 2.2 албан хаагчтайгаас 900 мянга мэргэжлийн гэсэн мэдээлэл бий. Тэд гаднын тусламжгүйгээр өөрийгөө хамгаалж чадахгүй бол ОХУ хэнээс ч хамааралгүй гэдгээрээ ялгарч байна. Дайн үргэлжлэх тусам Украйн сульдана. Орос тэснэ. Энэ дайны ялагч нь Хятад улс болж хувирчээ.

Open photo

Open photo

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?