ФРАНЦЫН ИРГЭН МОНГОЛЫН ХҮЙТЭНД ДУГУЙГААР АЯЛЖ БАЙНА

2024-02-28  

Францын иргэн Франсуа Лёмонсел дөрвөн жилийн өмнөөс унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж эхэлжээ.

Тэрбээр  нийт 28 орноор аялаад байгаа юм.  Тэрбээр Монгол орноор аялж буй тухайгаа цахим орчинд хуваалцсан байна.

Ингэхдээ “Би Монголд ирээд хоёр сар болж байна. Ямар аялал гээч. Би дөрвөн жил дугуйгаар замд явсны эцэст жинхэнэ аялал мэдэрч байгаа мэт санагдаж байна. Монгол эрс тэс, сэрүүн уур амьсгалтай ч халуун дулаан хүмүүс амьдардаг орон. Хэдхэн хоногийн өмнө хамгийн бага температур нь -38°C (-44°C) байсан.

Сүүлийн 60 жил тохиогоогүй хүйтэн гэсэн. Малчид сандралдаж, малаа өвс тэжээлээр хангахыг хичээж байгаа ч сүүлийн өдрүүдэд хэдэн сая мал үхээд байна. Энэ хэцүү цаг үеийн хажуугаар хүмүүс намайг гэртээ найрсгаар хүлээн авч, тусалсан. Энэхүү монголчуудын уламжлалт гэрт ихэвчлэн монгол архи ууж, хоол ундаар дайлуулж тав тухтай мөчүүдийг өнгөрүүллээ. Монгол өвөлдөө ч мөн адил сайхан гэдгийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ” гэжээ.

Түүний аялал Монгол орны баруун нутгийн зүг мөстсөн замаар үргэлжилж байгаа бөгөөд Монгол дахь аяллаа дуусгаад Эрхүүг зорих аж.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?