"ODYSSEUS" БУУГЧ ТӨХӨӨРӨМЖИНД 10-20 ЦАГИЙН ЦЭНЭГ ҮЛДЖЭЭ

2024-02-28  

 1972 оноос хойш Саран дээр газардсан Америкийн анхны сансрын хөлөг болох “Odysseus”-т ойролцоогоор 10-20 цаг ажиллах цэнэг үлдсэн гэж уг төхөөрөмжтэй холбоотой байгаа нислэгийн хяналтын багийнхан мэдээлэв.

Техас муж улсад төвтэй “Intuitive Machines” компанийн мэдээлснээр, нислэгийн хяналтын багийнхан “Odysseus” буугч төхөөрөмжтэй мягмар гарагт холбогдож, сансрын хөлөг шинжлэх ухааны мэдээлэл, зургийг дамжуулсан байна. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансрын хөлгийг бүтээн Сар луу нисгэж, шинжлэх ухааны багаж хэрэгслийг тээвэрлэхэд зориулан “Intuitive” компанид 118 сая доллар төлжээ.

Хөлөг өнгөрсөн баасан гарагт Саран дээр газардсан боловч хажуу талаараа буусны улмаас 7-10 хоногийн дараа ажиллагаа нь зогсоно гэж таамаглаж байсан юм. Бид буугч төхөөрөмжийн цэнэг хураагуурын ажиллах хугацааг эцсийн байдлаар тодорхойлохоор ажилласаар байна гэж “Intuitive” мэдээлжээ.

Мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш 16 хувиар унасан бөгөөд буугч төхөөрөмжтэй холбоотой хэвээр байгаагаа мэдэгдсэний дараа алдагдлаа бага зэрэг нөхжээ. 

“Odysseus”-ын Саран дээр ажиллах хугацаа богиноссоны улмаас хэдий хэмжээний мэдээллийг цуглуулж чадахгүй байх нь одоогоор тодорхойгүй байна. “Nova-C” ангиллын буугч төхөөрөмжийг хоёрдугаар сарын 15-нд НАСА-гийн Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансрын нислэгийн төвөөс Илон Маскийн SpaceX компанийн Falcon 9 пуужингаар хөөргөсөн юм. Улмаар зургаан хөлтэй уг төхөөрөмж зургаан хоногийн дараа сарны тойрог замд орсон билээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 28 /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?