111 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ

2024-03-07  

Монголын үндэсний сэтгүүл зүй энэ өдөр 111 настайгаа золгож байна. Түүх сөхвөл, тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн гэж үздэг. Энэхүү сонин бичиг нь 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, ихэвчлэн төрийн байгууллагуудад тараагддаг байжээ. Цөөн хэсгийг л  иргэдэд худалдаалдаг байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.  Ийнхүү тус сонины араас 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч байв. Эдгээр сонины эрхлэгч нь их соён гэрээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажээ. Түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг. Ж.Цэвээн 1909 оноос эхлэн Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхитэн сурвалжлагчаар ажиллаж байсан нь Монголын анхны тогтмол хэвлэлийг бий болгож, олны хүртээл болгон монголчуудад ертөнцийг харах нэгэн цонхыг нээж, Монголын сэтгүүл зүйн түүхийг эхлүүлэхэд ихээхэн туршлага болсон гэдэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар  “Үндэсний сэтгүүлзүйн өдөр” болгож байв. Өнгөрсөн жил бид энэ өдөр  Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ой болооп “Ган зам” сонины 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.  Харин энэ жилийн хувьд МСНЭ-ээс уламжлал ёсоор баярын хурал, урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?