НАЙМАН ЗУУН МЯНГАН АМЬД ЦЭЦЭГ ИМПОРТОЛЖЭЭ

2024-03-08  

Манай улс энэ оны эхний хоёр сард 468.2 мян.ам.долларын 829 949 ширхэг амьд цэцэг импортолжээ.

Үүнээс 213.7 мян.ам.долларын 376 840 ширхэг нь сарнай цэцэг. Тодруулбал, БНХАУ-аас 196.6 мян.ам.долларын 368 017 ширхэг, Эквадор улсаас 4.9 мян.ам.долларын 3350 ширхэг, Нидерланд улсаас 12.1 мянган ам.долларын 5430 ширхэг амьд сарнайг импортолсон байна.

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 443.5 мян.ам.долларын 669 676 ширхэг амьд цэцэг импортолсноос 219 мянган ам.долларын 332 943 ширхэг нь амьд сарнай байсан аж.

Ташрамд сонирхуулахад, цэцгийн худалдааны дэлгүүр, төвүүдэд нэг ширхэг сарнайг таван мянгаас 10 мянга, удвал цэцэг хоёр мянгаас таван мянга, сараана цэцгийг есөн мянгаас 15 мянган төгрөгөөр худалдаж байна. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?