Ингэж Олон улсын шүүхийн хорооны дарга Томоко Акане хатагтай мэдэгдлээ. Өдгөө 67 настай тэрбээр энэ сарын 11 -ны өдөр Олон улсын шүүхийн хорооны даргаар сонгогдсон анхны Япон улсын иргэн юм. Олон улсын ГААГ-ийн шүүх Украйны эсрэг өдөөсөн дайн бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Тиймээс энэ дайныг өдөөсөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинг гэмт хэрэгтэн гэж зарлаж, баривчлах тогтоол гаргасныг тууштай хэрэгжүүлнэ гэж Акане хатагтай тодотголоо.
- "Путин бол гэмт хэрэгтэн. Тэр үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж , оногдсон шийтгэлээ хүртэх ёстой. "Тэнгэрийн гэсгээл удаан ч гэсэн зайлшгүй" гэсэн Хятад ардын зүйр үг бий гэж хатагтай Акане Японы мэдээллийн Киодо агентлагт саяхны өдөр ярилцлага өгөхдөө онцоллоо. Өнгөрсөн оны гуравдугаар сард Украйны хүүхдүүдийг хүчээр нүүлгэн шилжүүлэхэд Путины оролцоо байсныг шүүхээр тогтоон түүнд ял оноосон.
Хэрвээ ОХУ-ын зүгээс Путиныг Олон улсын шүүхэд шилжүүлэхгүй тохиолдолд, түүнийг Олон улсын шүүхийнхэн оролцсон аль нэг улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх тохиолдолд шууд баривчлах үйл ажиллагааг явуулна. Тухайлбал, Япон бол энэ шүүхийн байгууллагын нэг улс учир манай улсын газар нутаг дээгүүр түүнийг дайран өнгөрөхөд бид баривчлах тушаал өгөх болно. Түүний хэн байх, ямар улсын, хэдий зиндааны улс төрч байхаас үл хамаарч, гэмт хэрэгтэнг баривчлан шүүх болно. Ганц түүнийг ч биш, энэ оны эхээр Украйны газар нутагт давшин орж, эрчим хүчийг нь тасалж, энгийн иргэдийн орон байрыг бөмбөгдөж, хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэрэг хийсний учир ОХУ-ын зэвсэгт хүчний өндөр албан тушаалын хоёр командлагчийг Олон улсын ГААГ-ийн шүүхээс баривчлах шийдвэрийг мөн гаргасан байна.
Ийм тушаал шийдвэр гарсаар хэдий ч, сүүлийн хоёр жилд тэдгээр гэмт хэрэгтнүүдээс нэгийг нь ч баривчилж , шийтгэж чадаагүй байна.
Украинаас гадна, Газын зурваст болж буй дайныг анхаарах ёстой гэж Олон улсын шүүхийн хорооны даргаар сонгогдсон Томоко Акане хатуухан мэдэгдлээ.
Тэгвэл Томоко Акане гэж хэн бэ? Тэрбээр хуульчаар ажлын гараагаа эхэлж, хуулийн сургуульд багш, НҮБ-ын сургалтын төвийн захирал хийж байгаад , 1982 онд прокуророор томилогдсон байна. Улмаар 2018 онд Олон улсын Шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд яг долоон жилийн дараа энэ шүүхийн байгууллагынхаа даргаар сонгогджээ.
Ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод хэдхэн хонож буй В.Путиныг АНУ, Европын Холбооны Улс, Ази тивээс Японы газар нутагт буух, дамжин өнгөрөхөд хөлийн хориг тавилаа. Харин оролдлого хийсэн тохиолдолд баривчлах мэдэгдэл гаргалаа. Үүний хариуд Путин юу гэж хэлэх, ямар хариу барих нь дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна.
Ц.ЭНХБАТ