В.ПУТИН: ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙНЫ ГАЛ ДҮРЭЛЗЭХЭД ГАНЦХАН АЛХМЫН ЗАЙ ҮЛДСЭН..

2024-03-23  

  Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, 87 хувийн илт давуутайгаар В.Путин  ОХУ-ыг үргэлжлүүлэн 6 жил удирдахаар  дахин сонгогдлоо.  Өдгөө 71 настай тэрбээр ийнхүү Орос улсыг нийтдээ 24 жил тасралтгүй удирдах жолоог гартаа атгалаа.
-  Путин 56,42 сая саналаар  2018 онд ялалт байгуулж байсан бол 2024 онд энэ тоо өсөж 70 саяд хүрчээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг гарсны дараа  дэндүү тэнцвэргүй, шударга бус сонгууль боллоо гэж  өрнөдийн  хэвлэл мэдээлэлд дүгнэлээ гэж Японы Киодо мэдээллийн агентлаг иш татан мэдээллээ.
   Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ээлжит ялалтаа байгуулсны дараа В. Путин эрс шийдэмгийгээр  хэд хэдэн зүйлийг онцолсон нь, бүгд дайн гэсэн үгтэй холбоо хамааралтай байлаа.
   Хамгийн эхэнд Украйны талтай дайны галыг түр зогсоох энхийн гэрээний талаар: - ОХУ хэдийнээс энхийн гэрээ байгуулахын төлөө зогсож буй. Украйны талын зэвсэг, сумны нөөц дууссан учраас энэ гэрээг хийх гэж байгаа юм биш. ОХУ  удаан хугацааны турш үргэлжлэх найрсаг хөршийн харилцааг л хөгжүүлэх үүднээс энэ гэрээг байгуулахыг зорьж, санал дэвшүүлж буй. Түүнээс Украинчуудад амсхийх боломж олгох гэж, энхийн гэрээ байгуулсан тэр 1- 1,5 жилд  дахин зэвсэглэл хөөцөлдүүлэх хугацаа олгохыг зориогүй гэдгийг зориуд сануулья.
   Хоёрдугаарт: Парис- 2024 зуны олимптой холбоотойгоор, Францын ерөнхийлөгч Макроны дайны галыг түр зогсоох саналыг ч Москва авч хэлэлцэхэд бэлэн. Олон зүйлийг хэлэлцэж болно, гэхдээ бүх зүйлд Оросын сонирхлыг нэгдүгээрт тавина гэдгээ дуулгачихья.
   Гуравдугаарт: Дундын,  эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх коридорыг Украйны эзэмшлийн газар нутагт нээж болох юм. Гэхдээ цаг нь ирэхээр.
   Дөрөвдүгээрт: Оросын газар нутгаас хумслахыг оролдсон, нэвтрэхийг санаархсан хэнийг ч болов  100 хувь бүрэн  устгана. Энэ өдрүүдэд Оросын газар нутагт халдсан, 100 метр нэвтэрсэн 25 танкийг, хүмүүсийн хамт бүрэн устгалаа.
Эх орноосоо урвагчдыг Власовчууд гэж нэрлэдэг.  Гартаа зэвсэг барин эх орныхоо эсрэг боссон тэдний хувь тавилан яаж төгссөн түүхийг та бид мэднэ.
  Тавдугаарт: ОХУ- НАТО-гийн хоорондын зөрчил улам газар авахыг үгүйсгэхгүй. Бид хоорондоо хичнээн зөрчилдөнө,  төдийчинээгээр дэлхийн гуравдугаар дайныг наашлуулна. Өнөө цагт боломжгүй юм гэж үгүй. Бүгд боломжтой. Бид бүгд дэлхийн гуравдугаар дайнаас ганцхан алхмын зайд л оршиж байна. Харин энэ дайны галыг дүрэлзүүлэхийг  хэн нэгэн сонирхоно гэж үү?
   Зургадугаарт: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн хэнтэй нь ч ОХУ ажиллахад бэлэн. Бид хэн нэг дэвшигчийг нь онцлохгүй. Дотоодын хэрэгт хошуу дүрэхгүй.  Зөвхөн сонгогчдын саналыг нь хүндэтгэн харилцах болно.
Гэтэл АНУ яаж байна ? АНУ-ын Засаг захиргааны зүгээс ОХУ-ын  ерөнхийлөгчийн сонгуульд  дарамт шахалт үзүүлсэн. Ганцхан нэр дэвшигч рүү давшилсан (Путин). Энэ бол АНУ-ын хувьд  шившиг.  Хэлье. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ардчилсан зарчмаар шударга явагдсан.
Ингэж ОХУ-ыг 2030 он хүртэл удирдахаар улиран сонгогдсон В.Путин хэллээ.
Тэр энэ үгээрээ хэнээс айхгүй, хэнд ч дарамтлуулахгүй, ОХУ-ын сонирхлыг дээдэлнэ, Орос руу , Оросын газар нутаг руу халдсан хэн бүхнийг ч болов 100 хувь устгана гэж эрс шийдэмгий үг хэллээ. Ялангуяа 100 хувь бүрэн устгана гэсэн үг олон улсын сэтгүүлчдийн анхаарлыг ихээхэн татав.

Ц.ЭНХБАТ ( Путины хэлсэн үгнээс тоймлов) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?