ОХУ-ЫН СОЛИГДОШГҮЙ, ХАЛАГДАШГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН

2024-03-23  

   ОХУ-ын солигдож, халагдашгүй ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордонд хоёр хоногийн өмнө  өөрийн сонгуулийн штабын багийнхнаа   хүлээн авч, уулзалт хийлээ. Халуун дотно уур амьсгалд, хэдэн цагаар үргэлжилсэн уг уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путин тухайлан юуны тухай ярьсныг дэлхий нийтэд мэдээлсэнгүй.  Зөвхөн л уулзалт боллоо гээд , уулзалтын холбогдол бүхий фото зураг л дэлгэгдлээ.
" Аливаа гэрээ хэлцэл хийхдээ ОХУ-ын эрх ашгийг бусад улсынхаас чухалчилна, Өрнөд болон АНУ-ын эдийн засгийн хавчлага шахалтыг даван туулна, хариу шахалт үзүүлнэ, Улс орноо хамааралгүй хөгжүүлэх бүхий л нөөц бололцоог нэмэгдүүлнэ, Украйны асуудлаар Өрнөдөөс тулгаж буй шахалттай  эвлэрэхгүй,  Гадаадын дуу хоолой , гар хөл болсон урвагчдыг гэсгээнэ , Шаардлага гарвал дэлхийг хамарсан дэлхийн гуравдугаар дайныг хийнэ"  ... ийм ийм зүйлийн талаар ярьсан байх магадлалтай юм.
  Өдгөө 71 настай Путин ОХУ-ыг үргэлжлүүлэн 6 жил удирдах болсон. Хамгийн сүүлд түүнд Бахрейн улсын тэргүүн баяр хүргэсэн бол   Өрнөд, АНУ, Канад зэрэг орны тэргүүнүүд таг чиг өнгөрлөө. Жил бүрийн тавдугаар сарын 09-нд Ялалтын баярыг тэмдэглэдэг ч, энэ оных онцгой болох нь ойлгомжтой. Учир нь ОХУ-ын үндэсний баяр- Путины ээлжилт ялалтыг хамтатган тэмдэглэнэ. Ингэж ч ирсэн уламжлал бий.  Анхандаа дэлхийн удирдагчид бүгд л хөлөө хугалчих шахан оролцдог  байсан бол, сүүлийн жилүүдэд баяр хүргэхээ ч умартсан. Энэ жил бол  Путин сонгуульд ялалт байгуулсан онцгой жил. Тэгэхээр дэлхийн удирдагчдын хэн хэн нь Оросын баярт очихоос дэлхийн нийтийн улс төрийн уур амьсгалыг тодорхойлох болно. Монгол улс хөёр хөршөө дагах уу, АНУ, Европын холбоог сонсох уу ч? гэдэг сонин байна.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?