ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМУУДАД ГЭМТЭЛ ГАРЧ, ЦАХИЛГААН ТАСАРЧЭЭ

2024-03-27  

Нийслэд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ.

Үүний улмаас Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин сургуулийн орчимд төдийгүй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслан чиглэлийн Ар Согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор тог тасарчээ.

Гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригад ажиллаж байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдэгдсэн байна. 11:00 цагийн байдлаар 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгчээ. 

Өнөө өглөөний 08:00 цагаас хойш дээр тусанд 1100 гаруй дуудлага ирсэн бөгөөд ачааллын улмаас хэрэглэгчдийн 30 хувьд нь хариу өгөөгүй аж. Гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа тул хэрэглэгчдийг хүлээцтэй хандахыг УБЦДС компаниас хүслээ. 

Эх сурвалж: Монцамэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?