"ЗАГ" КОМПАНИЙН Б.НЭМЭХБААТАРЫГ ХУВИЙН.ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЛОО

2024-04-04  



Хувийн Их, Дээд Сургуулиудын Удирдах Зөвлөлийн  ээлжит хурал болж, Холбооныхоо ерөнхийлөгчөөр Техник, Технологийн Дээд Сургуулийн ТУЗ-ын дарга доктор Б.Нэмэхбаатарыг тус холбооны ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгожээ.  Монголын Хувийн Их, Дээд Сургуулиудын Удирдах Зөвлөлд  Их Засаг, Этүгэн, Техник Технологийн Дээд Сургууль зэрэг Монгол улсын хувийн хэвшлийн томоохон Их, Дээд сургуулийн төлөөлөл ордог юм байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Б. Нэмэхбаатар: - Эхний хуралдаанаа хийж гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт: Монгол Улсын  Боловсролын чанарын түвшинг дээшлүүлж, олон улсын жишигт хүргэх
Хоёрдугаарт: Дэлхийн шилдэг 20-30 сургуулийн жагсаалтанд төрийн өмчид тулгуурласан нэг ч сургууль ордоггүй.Тиймээс Хувийн хэвшлийн Их Дээд Сургуулиас Монголын Harvard,  Stanford  зэрэг сургууль төрөхөд бүхий л хүчээ дайчлана.
Гуравдугаарт: Өмчийн хэлбэрийн ялгавартай хандлагыг арилгаж, хувийн хэвшлийн Их, Дээд сургуулийн багш, оюутнуудын эрх ашиг, сонирхлыг тууштай хамгаална.
Ийм зорилтыг хурлаасаа дэвшүүлж, олон талаас нь, үр өгөөжтэй  хэлэлцлээ гэж Монгол улсын хувийн хэвшлийн Их, Дээд Сургуулиудын Холбооны ерөнхийлөгчөөр шинээр  сонгогдсон Б.Нэмэхбаатар манай сурвалжлагчид хэллээ.
Жич: Б.Нэмэхбаатар нь, барилгын инженэр мэргэжилтэй, Монгол улсын хамгийн анхны хувийн барилгын компани " Заг"-ийг үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат барилгачин юм.
Тус компани Монгол улсын Боловсролын салбарт хөрөнгө оруулж, Техник Технологийн Дээд Сургуулийг Япон улсын Коозэн сургуулийн жишгээр амжилттай хөгжүүлж буй юм.  " Насан туршийн амьдралын мэргэжил" олгодог тус сургуулийн ТУЗ-ын даргаар Б.Нэмэхбаатар ажиллах хугацаандаа  сургуулийнхаа лаборатори, сургалтын баазыг Мянганы сорилын сангийн дэмжлэгтэйгээр иж бүрэн  тохижуулж, үлгэр жишээ сургууль болгожээ.

Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?