В.ПУТИН: ЦАГААЧДЫН ҮҮСГЭХ АЮУЛААС ОРОС ИРГЭДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ...

2024-04-04  



    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дотоод Хэргийн Яамны удирдах ажилтаны зөвлөлийн хуралд оролцож,  "Крокус Сити Холл" -д болсон террорист халдлагын алуурчдыг төдийгүй, тэдний ард нуугдан халхлагдаж,  ашиг хонжоог эрэлхийлж буй сүлжээг тасалж,  энэ хэрэгт орооцолдсон этгээдүүдийг их, бага гэлгүй бүгдийг нь нэн даруй олж тогтоохыг шаардсан байна.    144 орос иргэний амийг авч одсон тэрхүү  халдлагад оролцсон бүх хүнийг баривчилж,  хатуу хариуцлага тооцохоо Москва амлаж байна гэж  ОХУ-ын  төрийн тэргүүн тэрхүү уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
- Хамгийн хүнд хэцүү, эмгэнэлтэй цаг  үед соёлын болоод оюун санааны үнэт зүйлсийн ач холбогдол улам бүр нэмэгддэг гэж соёл, урлагийн залуу уран бүтээлчдэд  шагнал гардуулах үеэрээ Путин өмнө нь хэлж байсан. Тэгвэл: -  Бүтээлч сэтгэлгээ, хүнлэг,  энэрэнгүй ёс бол бидний гол тулгуур болж байна. Энэ бол биднийг хүнлэг болгож, бие биенээ улам хайрлаж, нэгтгэх хүч юм гэж тэрбээр нэмж хэллээ.
" Цагаачлал. Энэ бол асуудал дагуулах болов.  Оросын сая  сая иргэдийн санааг зовоосон энэ асуудлыг Оросын төр  хяналтад бүрэн авах ёстой. Цагаач иргэдээс үүдэлтэй бүхий л  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , шаардлагатай  нэмэлт арга хэмжээг бүхий л  тогтолцооны хувьд шинэчлэх даалгаврыг В.Путин ОХУ-ын ерөнхий прокурорын газарт өглөө.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?