ЭМГЭНЭЛ

2024-04-11  

Бурханч лам Пүрэвбат  Буддын урлахуйн ухааныг Монголд дахин сэргээсэн буянтан юм.  Оросын нөлөө, шашингүйн үзлийг дэлгэрүүлэх,  социализмын нугалаа, соёлын хэлмэгдүүлэлтээс болж 70жил тасарч, устаж үгүй болох дээрээ тулсан Буддын урлахуйн ухааныг дахин сэргээж, хөгжүүлсний төлөө лам нараас анхлан түүнд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг олгосон нь түүнээс дээгүүр албан тушаал, эрх мэдэлтэй зарим лам нарын хорслыг тухайн үедээ төрүүлсэн байдаг.       Тэрбээр буддын  урлахуйн ухааны бүхэл бүтэн нэг үеийг бий болгосон сурган  хүмүүжүүлэгч юм.  Амьдралынхаа төгсгөлд тэрбээр үймээн шуугиант  хотын  амьдралыг орхиж, ном бүтээл туурвиж,  Аглаг хийдийг цогцлон бүтээж, түмэн олондоо үлдээгээд одлоо. Бурханч лам Пүрэвбат хорвоогоос хальсан ч, түүний үйлс улам дэлгэрч мөнхөд оршино.

Control.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?