ХЕЛЕНА РЕГАН: МОНГОЛЧУУД 5 САЯ ОРЧИМ МАЛАА ГАНЦХАН ЗУДНААР АЛДЛАА

2024-04-15  



   Сүүлийн 25 жилд тохиолдоогүй хахир хатуу өвлийн зуданд Монголын зуу зуун малчин 4.7 сая малаа алдаж, амьжиргааныхаа эх үүсвэрээс  салсанд санаа зовж байна  гэж Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэг мэдэгдлээ.
Монголд нийтдээ 300,000( гурван зуун мянган) малчин нүүдлийн мал ахуй эрхэлдэг бөгөөд, тэдний амьдрал малтайгаа салшгүй холбоотой. Малынхаа ашиг шимээр амьдралаа залгуулдаг тэдгээр малчдын цөөнгүй нь энэ өвлийн хэдхэн сарын зуднаар нийт малынхаа дийлэнхийг  алдаж, амьдрал нь уруудан доройтжээ  гэж Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн  Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матеу  CNN-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
Статистик тооцоогоор, өнгөрсөн оны 11 дүгээр сараас цаг агаар эрс хүйтэрч,  хүйтний  эрч  -40 градусыг давж,  их хэмжээний цас унаж, зам боогдож, бэлчээргүй болсноор  Монголын  2250 ( Хоёр мянга хоёр зуун тавь) гаруй малчин өрх  нийт мал сүргийнхээ  70 гаруй хувийг хэдхэн сарын дотор алдсан. Монголын газар нутгийн дөрөвний гурвыг хамарсан зузаан цас орж,  улмаар хатууран дээгүүрээ "  мөсөн"  бүрхүүл тогтсоноор   бэлчээрийн мал нь хамар хатгах өвсгүй болж, олноор үхэх шалтгаан болжээ.  Өвс хадлангаа бэлдсэн ч,   7000 гаруй малчин өрх  зуданд  нэрвэгдсэн.  Тэсгэм хүйтэн өвөл харьж, хаврын  урь орсон  ч, малчдын амьдрал хүндэрсэн хэвээр, тураалдаа орсон мал үргэлжлэн үхсээр байна.   Хэдийгээр Монгол улсын Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 15-ныг дуустал  онцгой байдал зарлан ажиллаж буй ч нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байна. Тиймээс Олон улсын тусламжийн байгууллагуудыг гараа сунгаж, Монголын малчдад туслалцаа үзүүлэхийг Матеу CNN телевизээр дамжуулан дэлхий нийтэд уриаллаа.
" Монгол бол  уур амьсгалын өөрчлөлт, хямралд хамгийн их өртсөн улс.  Сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур нь цельсийн 2.1 хэмээр нэмэгдсэн" гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нэмж тодотголоо.



CNN телевизээр мэдээлснийг хураангуйлан орчуулсан Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?