ЕВРЕЙЧҮҮДИЙГ ҮЗЭН ЯДАХ ҮЗЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМ БАТАЛЖЭЭ

2024-05-02  

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим еврейчүүдийг үзэн ядах үзлийн /антисемитизм/ талаарх тодорхойлолтыг илүү өргөжүүлэх тухай хуулийн төслийг баталжээ. Израил-ХАМАС-ын дайн үргэлжилж буй энэ үед Палестиныг дэмжсэн жагсаал улс орон даяар их сургууль, коллежийн хотхонуудад өрнөж байгаа үед энэ алхмыг хийсэн байна.   

Хуулийг дэмжигчид уг баримт бичгийг их сургууль, коллежуудын хотхонуудад антисемитизмтэй тэмцэхэд тусална гэж үзэж байгаа боловч эсэргүүцэгчид үг хэлэх эрх чөлөөг алдагдуулсан гэж үзэж байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүд 320-91 саналын харьцаагаар хуулийг төслийг баталсан бөгөөд Ардчилсан намын 70, Бүгд найрамдах намын 21 гишүүн эсрэг санал өгсөн байна.

Уг хуулийн төсөл нь ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх хуулиудыг хэрэгжүүлэхдээ Холокостыг дурсах олон улсын холбооноос дэвшүүлсэн антисемитизмын талаарх тодорхойлолтыг ашиглахыг Боловсролын яаманд зөвшөөрөх ажээ. Харин хуулийн төслийг шүүмжлэгчид энэ тодорхойлолт нь хэтэрхий өргөн цар хүрээтэй бөгөөд цензуртэй холбоотой асуудалд хүргэж болзошгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-ын их сургуулиудын хотхонуудад олон зуун жагсагчийг баривчилжээ. Нью-Йоркт л гэхэд Колумбийн их сургууль, Нью-Йоркийн коллежид 300 орчим жагсагчийг баривчилсан байна. Жагсагчдын тавьж байгаа шаардлагууд их сургууль бүрээр ялгаатай байгаа боловч тэдний дийлэнх нь Израил, Газын зурвас дахь дайныг дэмжиж буй компаниудаас татгалзахыг уриалж байгаа ажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?