Б.ЖАВХЛАН: ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ТҮҮХЭН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2024-05-07  

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, нийтдээ 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Ингэснээр Баялгийн сан дахь хуримтлалын санд төрийн өмчийн орд газруудын 34 хувьд ногдох ашгийг төвлөрүүлснээр 1.2 их наяд төгрөгийг орон сууцны зээлд гаргах боломж бүрдэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: -Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа. Сүүлийн 20-оод жил уул уурхайн баялгаа хөдөлгөж эхэлснээс хойш Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч тогтоол батлагдсанаар эхэлж байна. 

Өнөөдөр Засгийн газрын тогтоолоор үндсэндээ Хуримтлалын сан дээр онцлох тогтоол гарлаа. Хуримтлалын санд Эрдэнэс Монгол компанид байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгийг уг санд хуримтлуулж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ 500 тэрбум төгрөг нь ямар хэмжээний мөнгө юм бэ. Монгол Улсын хамгийн их ипотекийн зээл гаргаж байсан буюу 2021, 2022 онд 750 тэрбум төгрөг гаргаж байсан. Тэгвэл энэ жил Монголбанкны тооцоогоор Төв банк эх үүсвэр гаргаж 500 тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс буюу банкууд өөрсдийн эх үүсвэрээс 200 хүртэлх тэрбум төгрөг гэхээр нийтдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн их үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ нь өмнө нь хэзээ ч бий болж байгаагүй боломж гэсэн үг.

Бид банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэний хүсэлт ирчихсэн судлагдаж байгаа юм билээ. Жилдээ 5-6 мянган зээл гардаг юм байна. Тэгвэл нэг их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсноор 17 мянган хүсэлт өгсөн иргэдээс банкний шаардлагаа хангасан тохиолдолд 10 гаруй мянган иргэнд ипоктек олгож, 10 гаруй мянган байр шинэ эзэндээ очих боломж бүрдэж байна гэлээ.

Эх сурвалж:www.polit

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?