ИРГЭД, ОЛОН НИЙТ ШУДАРГА СОНГУУЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

2024-05-07  

Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Шударга сонгуулийн төлөө”нээлттэй хэлэлцүүлэгт парламентад суудалгүй 12 нам, эвсэл оролцож, сонгуулийн луйврын эсрэг санал, бодлоо солилцлоо. Оролцогч талууд Ардчилсан намын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Шударга сонгууль” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд өнгөрсөн  шударга бус сонгуулийн жишээг ярих нь зөв хэдий ч үүнтэй зэрэгцээд сонгогчид руу  чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан нь  том алдаа боллоо. Энэ ажлыг нэн яаралтай хийх нь чухал байна гэв. Түүнчлэн ард түмний итгэл найдварыг өвөртөлж байдаг АН сөрөг хүчний ажлаа хийгээгүй гэсэн шүүмжлэлийг давхар дайлаа. Эрх баригчид технологийн болон бусад аргаар булхай, луйвраа хийдгээрээ хийнэ. Харин бид зэрэгцээд үүний эсрэг иргэд, сонгогчид руу чиглэсэн ажиллагааг идэвхжүүлэх нь эерэг нөлөө үзүүлж чадна гэдэг саналыг “Монголын хүний төлөө” намын тэргүүн Х.Бат-Ялалт гаргалаа. Мөн тэрээр иргэд,сонгогчдод хандаж сонгогчид өөрийн мэдэлгүй царцаа болоод явчихдаг. Ямар нэгэн байдлаар энд,тэнд шилжин очиж хулгай, луйвраар санал өгөх гэж байгаа бол түүнээсээ татгалзах хэрэгтэй. Ингэснээр та бидний эх оронч, шударга ёс, хууль дээдлэх ёсны төлөө хийж байгаа хувь хүнээс хамааралтай үйлдэл болох юм гэлээ.  Харин “Шударга сонгууль” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа хэлэхдээ “ Эрх баригч нам иргэдийн сонгох эрхийг сонгууль бүрээр зөрчиж, сонгох эрхэнд халддаг байдал энгийн үзэгдэл боллоо.Үүний эсрэг манай нам хүчин мөхсөдөж байгаа тул та бүгдийг шударга сонгуулийн төлөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэсэн юм. Өнгөрөгч долоо хоногт “Шударга сонгууль” ажлын хэсэг сонгуулийн луйврын, баримт бүхий мэдээлэлд түшиглэн, СЕХ болон УБЕГ-нээлттэй санал асуулга хүргүүлээд байна гэлээ. Сонгуулийг шударга явуулахын төлөө ард түмэнтэйгээ нэгдэх нь чухал гэдэг дээр намууд санал нэгдэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?