ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ 230 КМ ХООЛОЙ ТАТААД БАЙНА

2024-05-10  

Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэр лүү Дорнод аймгийн Матад сумаас 530 км хоолой татаж байна. Үүнээс 2023 онд 230 км хоолой татаж, гагнан, 25 км-ыг газарт булжээ. Энэ  онд 300 км хоолой гагнана. Мөн 6 цэгт газрын тос хүлээн авах, халаах, хөргөх станц барьж, цахилгаан дамжуулах агаарын шугамаа энэ онд татахаар төлөвлөжээ. Уг хоолойгоор газрын тосны 19 дүгээр хоолойгоос түүхий тос дамжуулах юм. Энэ хоолой газрын гүнд байрлах бөгөөд манай улсын газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистрал шугам болно. Дамжуулах хоолой угсрахад олон гагнуурчин шаардлагатай болжээ. Гэвч монгол гагнуурчид шаардлага хангаагүй тул БНХАУ-аас  гагнуурчид авчран ажиллуулж байна.  
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ үйлдвэрийг 2017 оноос барьж байгаа юм. Энэ үйлдвэр жилд 1.5 сая тн тос боловсруулах хүчин чадалтай. 27 км төмөр зам, хүнд даацын 17.2 км засмал зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбоод байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канадын инженерүүд оролцож байна. Уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?