1400 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ШИ-АНИЙН ХЭРЭМ

2024-05-13  

Ши Ань хотын хэрэм нь 1400 жилийн түүхтэй, 13.7 км урт, 18 хаалгатай, харуулын 24 байр үлджээ. Сүй улсын эзэн хаан Кайхуагийн үед баригдсан гэж үздэг бөгөөд Тан гүрний үед өргөтгөж барьсан гэдэг. 18 метр өндөр, 12 метр өргөн уг хэрмийг шавар зуурч, саарал хөх чулуун тоосго ашиглаж барьсан. Төв хаалга нь яг эртний байдлаараа буюу өргөгдөж нээгдэж, хаагдана. Өглөө 09:00 цагт үүдээ нээнэ. Тус хэрмийг үзэж сонирхохын тулд жуулчид 50 юань төлөх ёстой. Тоглолт үзэх бол 80 юанийн үнэтэй. Энэ хэрмийг үзэхийн тулд өдөрт дунджаар 10-20 мянган жуулчид тасалбар худалдаж авдаг байна. Аялал жуулчлалын оргил үед өдөрт 50 мянган жуулчин хүлээж авах хүчин чадалтай гэсэн. 

09:00 цагт заахад хэрмийн хаалга нээгдэж Тан гүрний үеийн цэрэг, баатруудыг илтгэх өмсгөл зүүсгэлтэй сүр жавхлант тоглолт эхэллээ.

Тоглолт дууссаны дараа жуулчид хүссэн баатартайгаа зурагаа татуулж болох ажээ. 

Хэрмийн дотор булангууд дөрвөлжин бөгөөд энэ нь тулааны үед нуугдах боломжтой гэж байв.

Өдөрт 50 мянган жуулчин хүлээж авах боломжтой.

Бага ангийн хүүхдүүд эртний түүх,соёлтойгоо танилцаж байлаа.

Эх сурвалж www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?