Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

2024-05-13  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Алуурчдыг ивээлдээ авсан” гэж ярьсан.

Тэдний дунд үүнээс ч илүү олон асуудлаар дайралцах маягийн үйл явдал өрнөж байна. 

Сүүлд хоёр долоо хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэсэн бол Ц.Элбэгдорж “Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гэж жиргэсэн.

Тэгвэл тэдний “дайралцаан” өнгөрсөн долоо хоногт дахин үргэлжлэв.

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны ээлжит хуралдаанаас эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг ил нууцаас гаргасан. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай 123 хуудас бүхий шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн 71 хуудас магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох  56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгохоор шийдвэрлэсэн юм.

Тэр хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимджээ. Учир нь эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрүүд Төв аймгийн шүүхээс прокурорт  ирэлгүй “гацчихаад” байсантай холбоотой аж.

Тэрээр “Шүүх нь эрүүдэн шүүсэн хэргээ прокурорт өгдөггүй. Шүүх бүлэглэлийн гарт орсноо ийм зүйл дээр хүртэл нотлохоосоо ичих хэрэгтэй. “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг долоон жил барьсан шигээ эрүүдэн шүүсэн асуудлыг шийдчихээд гурван жил барилаа. Олон улсын байгууллагууд харж байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид “Эрүүдэн шүүсэн” гээд шийдвэр гаргачихлаа. Гэтэл тэр хүн “Т.Чимгээ гэдэг хүнд бол эрх гэж байхгүй” гэж харааж байна. Шүүх эрүүдэн шүүснийг нотлохоор “Т.Чимгээ алуурчин” гэнэ. “Эрүүдэн шүүх бол эрх чөлөө” гэх гээд байгаа юм уу. Хүнийг болохоор “Зангиагаа зүү. Гутлаа тосол. Хууль дуудвал оч. Үгүй бол хууль чам дээр ирнэ” гэнэ. Өөрөө болохоор зугтаачихна. Бүр ганцаараа биш, бүх гэрчээ аваад зугтана.” гэжээ.

Тэрээр маргааш нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа” гэсэн байна.

Үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд итгэж найдаж байсан хүмүүсийн нүдэнд хуруугаа дүрэв. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын боломжит хамтрагчид гасалж, муу үгээ олохгүй байна. “Хийсэн тохирсон гэрээ хэлцэл, хууль дүрэм юу болов”, “Бодлого хуулиа өөрчлөх бол урьдчилж мэдэгдэнэ, санал хүсэлт сонсоно, авна гэсэн яасан бэ”, “Хурал уулзалт, айлчлал зочдод өгсөн амлалт уриалга, хэлсэн ярьсан чинь хуурамч худал байсан юм уу” гэж олон хүн ингэж асууж байна. “Танайхыг гэх нэр нүүргүй боллоо” гэж ярьж байна. Түүний цохьсон цан Монголд одоогоор ямар үр дүн авч ирэв ээ. 1911 оноос хойш хөөцөлдсөн гуравдагч талыг гол гаргалаа. Улс орноо хөршийнхөө хөлстэй суга руу хүссэнээр нь лав чихэж өглөө. "Дотоод хөрш" гэх доромжлолд нь толгой дохиж ноён урваач, нохой шарваачийг харууллаа. Улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам эмзэг болголоо. "09"-д хандаж хэлье. Эрх чөлөөтэй, эх оронтойгоо байх эрхийг ард түмэндээ үлдээгээч” гэж жиргэжээ.

Тэгвэл тэр өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээн дээр “Оюу толгой Үндэсний баялгийн сангийн эсрэг бгаа л гэнэ. Давост Үндэсний баялгийн сангийн талаар ярьсныг энэ хүн мэддэг болов уу. Ер нь Ц.Элбэгдорж хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг дээрэмдсээр ирсэн. Хууль хяналтынхантай нийлж дээрэмддэг байсан. Одоо хөрөнгө оруулалт, бизнест хайртай хүн болоод эхэллээ. Тэр хүний онцгой оролцоотойгоор 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг, нэгхэн жил дотор Хөгжлийн банкинд бонд босгож хувааж авч үгүй хийсэн. Түүнээс болж өрийн чөтгөрийн тойрогт ороод сая л төлөгдөж байна. Урам хугарсан хөрөнгө оруулагчид өнгөрсөн жилийн наадмаар л эргэж ирсэн. Авилгын хэргээ ялаас мултлах гээд эдийн засгийн өршөөл гаргаж саарал жагсаалтад оруулчихсан. Ц.Элбэгдорж энэ бүхнийг өөрөө мартаж болно. Харин өөр хүмүүс тэр цаг эргэж ирэхээс одоо ч айсан хэвээр байгаа шүү. “Худалч хүний нээрээ олон” гэдэг. Ц.Элбэгдоржид нүүр улайхгүй худлаа ярьдаг нэг чанар байх юм. Үнэн зүйлийг худлаа яриад нэг хэсэг тойрч чадна. Харин дандаа чадахгүй. “Эрдэнэт” гэдэг үнээ турж үхлээ л гэсэн. Ашигтай ажиллаад эхэлсэн. “Үг алдаад хэлчихжээ” л гээд өнгөрсөн. “Ачит Ихт” надад хамаагүй ээ л гээд байсан. 13 сая доллартай “Цаглавар”-ын данс нь чаттайгаа илэрсэн. “Фото шоп”,  бас “Цагдаа худлаа ярьсан” гэсэн. “В.Путин Ерөнхийлөгч намайг дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болооч гэж гуйдаг” л гэсэн. Одоо “Би танихгүй, Л.Оюун-Эрдэнэ түүнтэй хамт зургаа авхуулсан байна лээ” гэсэн. “C.Зориг Ерөнхий сайд болох гээгүй” л гэсэн. Хамт байсан хүмүүс нь бүгд “Үнэн” л гэлээ. Одоо бүр цагаандаа гараад “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн компанит ажлаа зогсооно, гэхдээ...
Д.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна
Х.НЯМБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬД "МОНГОЛД УЛСЫН НИЙСЛЭЛ НЬ УЛААНБААТАР ХОТ" ГЭЖ ЗААСАН БАЙГАА. ЭНЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ГАЗРЫГ ГАДНЫХАНД ӨГӨХ ОРОЛДЛОГЫГ ХАРИН Ч Ч. ХҮРЭЛБААТАР САЙД ЗОГСООЖ ЧАДСАН ЮМ ШҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН ЗОРИГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ, ХЭЛЖ БАЙСНАА ЯРЬЧИХ
СУДЛААЧ П.БАТХИШИГ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТАД УЛС ТӨРИЙН 5-6 НАМ, ЭВСЭЛ СУУДАЛТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ц.ЧИНБАТ: Х.БАТТУЛГААР ДАМЖУУЛАН КРЕМЛИЙН БОДЛОГО МАНАЙД ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЦАГААН СУВАРГЫГ АВСАН НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ МАШ ТОМ АСУУДАЛ, ДАХИЖ ДАВТАГДАЖ МАГАДГҮЙ
Н.НОМТОЙБАЯР: ЦАГААН СУВАРГЫГ ОВООЛТТОЙ АЛТ ЗЭС БАЙДАГ ГЭЖ БОДООД БАЙДАГ ЮМ УУ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН ОРНУУДАД СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛ МАНАЙД АЛЬ БОЛОХ ХААЖ, БООЖ СОНГОГДОХГҮЙ БОЛГОХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?