ШУУРХАЙ: МОНГОЛЫН УУЛЧДААС УЛ МӨР ОЛДООГҮЙ УЧИР ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

2024-05-16  

Эверестийн 8000 метрийн өндөрт гараад сураггүй алга болоод буй "Монголын хоёр уулчныг эрэн хайх багийн шерпа нар тус уулруу өгсөж,үүрээр зүүн оргилд төлөвлөгөөтэй гэж өчигдөр мэдээлсэн.Тэгвэл Everst Today твиттер хуудаст сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас зогсоожээ.Одоогоор уд мөр олдоогүй байна.Дөрвөн шерпа эрэн хайх,аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ба тэдний хоёр нь 4 дүгээр баазад гацсан,хоёр нь 3 дугаар бааз хүрсэн гэж манай цагаар 00:31 цагт мэдээлэл хийлээ.Одоогийн байдлаар мэдээлэл шинэчлэгдээгүй байгаа бөгөөд албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Асуу.мн

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?