ЯПОНД "ГАНЦААРДМАЛ ҮХЭЛ" ГАЗАР АВЧЭЭ

2024-05-16  

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ улсын тухай мэдээллүүд төдийлэн таатай биш болсоор байна. Учир нь хүн амын өсөлт асар хурдацтайгаар буурч хүн амын дийлэнх нь 45-аас дээш насныхан зонхилох болсон. 
Тэгвэл сүүлийн жилүүдэд ахмад настнууд ганцаар амьдрах амьдралын хэв маягыг ихэнхдээ сонгох болсноор “Ганцаардмал үхэл” гэх нэршил бий болжээ. Японы үндэсний цагдаагийн албаны мэдээллэснээр жил 65-аас дээш насны 70 орчим мянган хүн гэртээ байхдаа нас бардаг байна. Эдгээр хүмүүс нь гэртээ ганцаараа байдал ба нас барснаас хэдэн хоногын дараа олсон тохиолдол цөөнгүй гардаг байна. Энэ оны I улиралд 22 мянга гаруй хүн “Ганцаардмал үхэл”-ээр өнгөрсөн хэмээн бүртгэгджээ.

Эх сурвалж: www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?