УУЛЧИН -ӨСӨХЖАРГАЛ, Л.ПҮРЭВСҮРЭН НАР ЭВЭРЭСТЭД БАГГҮЙ, ХӨТӨЧГҮЙ ГАРЧ ЧАДЖЭЭ

2024-05-20  

Монголын уулчид хүчилтөрөгчийн баггүй, хөтөчгүйгээр дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч, зорилгоо биелүүлээд нартаас буцлаа.

Тодруулбал, “Хүннү хайкинг” клубын үүсгэн байгуулагч  Цэдэндамбын Өсөхжаргал, “Зүг чиг” клубын үүсгэн байгуулагч Лхагважавын Пүрэвсүрэн  нар дэлхийн зулай 8848 метр өндөр  Эверестийн оргилд  2024 оны  тавдугаар 13-ны 11 цаг 57 минутад оргилд гарсан байна. Тэдний авиралт Эверест ууланд орон нутгийн хөтөч болох Шерпагийн дэмжлэггүй оргилд гарсанаараа монголчуудын хувьд онцлог бөгөөд анхдагч болж бидний бахархлыг төрүүллээ.  

Гэвч харамсалтай нь оргилоос буух явцдаа Ц.Өсөхжаргал 8550 метрт, Л.Пүрэвсүрэн 8400 метрт унаж амь насаа алдсан байхыг Непалийн хэт өндөр уулын экспедици зохион байгуулдаг  8К  компанийн Шерпа нарын дөрвөн өдрийн эрлийн ажлын үр дүнд олж мэдсэн юм.  

Харин гурав дахь уулчин биеийн байдлын улмаас оргилд хүрч чадалгүй буцсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн болсныг эх сурвалжууд онцоллоо. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?