БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2024-05-23  

"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн энэ өдрийг хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурхны шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдөр энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санаж, амьтны амь таслах, эс өгснийг авах, худал ярих зэрэг муу үйл бүхнийг тэвчин бусдыг хүндлэн уучилж, эгнэшгүй буян хураан тэмдэглэх учиртай ажээ.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?