НАМ, ЭВСЛҮҮД НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ МАТЕРИАЛЫГ СЕХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2024-05-27  

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа дуусгавар болов.  Өчигдрийн байдлаар 19 нам, хоёр эвслээс тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийтдээ 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ.  Харин сонгуульд оролцохоор бүртгүүлээд байсан Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам хуулийн хугацаанд  материал ирүүлээгүй,  Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу ирэх  сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд өнгөрсөн бямба гарагт хүлээлгэн өглөө. МАН-аас сонгуулийн тойрогт 78, жагсаалтаар 48 нэр дэвшигч өрсөлдүүлэхээр болсон юм.

АН-ын нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэх явц нэлээд маргаан дагуулав.  Тавдугаар сарын 25-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар СЕХ-нд очиж материалаа өгсөн.  Гэвч үүний дараа АН-аас дахин тогтоол ирж, ингэхдээ нэр дэвшигчдийн баримт материал, жагсаалтыг өөрчилсөн байжээ.  Энэ тухай АН-аас тодорхой мэдээлэл өгөөгүй ч ҮБХ-ны хурлын өмнө АН-ын дарга Л.Гантөмөр фракцуудтай зөвшилцөж сольсон цөөн нэрсийг дээрээс нь балаар дарж өөрчилсөн байсныг шинэ хувилбараар нь уншжээ.  Харин Х.Тэмүүжин, М.Чимэддорж нар зөвшилцөөгүйгээр нэрсээ жагсаалтад өөрсдөө гараараа нэмж бичсэн тул сольж уншилгүй хуучнаар нь уншсан гэх мэдээ байна. Мөн энэ асуудлаар өчигдөр СЕХ-ноос мэдээлэл хийсэн. СЕХ-ны хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ “Бид Ардчилсан намаас нэг л тогтоолыг хүлээн авсан. Гэтэл хоёр иргэнээс дахин тогтоол ирсэн. Ардчилсан намын сонгуулийн ерөнхий хороотой шууд харьцах хүнээс алдаа гарсан байна гэж дахин тогтоол илгээсэн.  АН-аас нэг тогтоол ирүүлсэн ч дахин хоёр тогтоол ирсэн учир тодруулга тайлбарыг авахаар мэдэгдсэн. Сонгуульд хариуцлагатай, хүндэтгэлтэй оролц гэсэн албан бичгийг хүргүүлж байна. Намын дотоод асуудал, харилцаанд СЕХ-оос хөндлөнгөөс оролцох боломж хязгаарлагдмал. Энэ ч агуулгаараа тодруулга тайлбар тодорхой биш бол шүүхийн байгууллагаар үүнийг тогтоолгох боломжтой” гэлээ.

Парламентад суудалтай гурван намын нэг ХҮН 126 нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө.  ХҮН-ын нэр дэвшигчдийг боловсрол болон мэргэжлээр ангилж үзвэл 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй 30 хувь бакалаврын зэрэгтэй, 50 хувь нв барууны өндөр хөгжилтэй улсад сурч төгссөн байна. Дундаж нас 43 бол  ХҮН 50:50 бодлогынхоо хүрээнд хүйсийн харьцааг эмэгтэй 46 хувь, эрэгтэй 54 хувьтай оруулж иржээ. 

ИЗНН-аас С.Молор-Эрдэнэ, Х.Цагаанбаатар, М.Нарантуяа нар дэвшиж байна

ИЗНН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, өнгөрсөн бямба гарагт нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлжээ.  Улс төрийн ууган хүчний нэг ИЗНН нь энэ сонгуульд нэр цэвэр, мэдлэг боловсролтой, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмжүүрт хүрсэн нэр дэвшигчдийг оролцуулах болно гэж мэдэгдэж байсан. УИХ-ын сонгуулийн 12 дугаар  тойрог Хан-Уул дүүрэгт гэхэд философич, доктор С.Молор-Эрдэнэ нэр дэвшсэн бол Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг тавдугаар  тойрогт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нэр дэвшжээ. Мөн төрийн шагналт зураач Ц.Энхжин Баянгол дүүрэг есдүгээр  тойрогт нэр дэвшиж байна.  Энэ мэтчилэн сонгуульд шинэ боловсон хүчнээ сойжээ. Намын жагсаалтыг УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга Батын Батбаатар тэргүүлж байгаа ба инфлүүзер М.Нарантуяа хоёрдугаарт бичигдсэн байна. Жагсаалтад С.Замира, доктор Т.Бат-Эрдэнэ  гэх мэт хуулийн дагуу хүйсний тэнцвэртэй харилцааг барьж оруулж иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН ЗОРИГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ, ХЭЛЖ БАЙСНАА ЯРЬЧИХ
СУДЛААЧ П.БАТХИШИГ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТАД УЛС ТӨРИЙН 5-6 НАМ, ЭВСЭЛ СУУДАЛТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ц.ЧИНБАТ: Х.БАТТУЛГААР ДАМЖУУЛАН КРЕМЛИЙН БОДЛОГО МАНАЙД ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЦАГААН СУВАРГЫГ АВСАН НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ МАШ ТОМ АСУУДАЛ, ДАХИЖ ДАВТАГДАЖ МАГАДГҮЙ
Н.НОМТОЙБАЯР: ЦАГААН СУВАРГЫГ ОВООЛТТОЙ АЛТ ЗЭС БАЙДАГ ГЭЖ БОДООД БАЙДАГ ЮМ УУ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН ОРНУУДАД СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛ МАНАЙД АЛЬ БОЛОХ ХААЖ, БООЖ СОНГОГДОХГҮЙ БОЛГОХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа
SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу?
Ц.Гарамжавыг улсын хилээр гарах, Төв аймгийн нутаг дэвсгэрт зорчихыг хоригложээ
Ц.ГАРАМЖАВЫГ БАРИВЧИЛЖ "DEAD CAT" ХЭРЭГЖҮҮЛЭВ ҮҮ?
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?