АМЕРИКИЙН ХУУЛЬ ТОГТООГЧИД ТАЙВАНЬД ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ

2024-05-27  

АНУ-ын хууль тогтоогчдын төлөөлөл Тайваньд хүрэлцэн очжээ. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Майкл Маккол тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал 26-30-ны хооронд үргэлжилнэ гэж Тайвань дахь Америкийн хүрээлэн мэдээлсэн байна. 

 

Конгрессын гишүүд Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүн Лай Чиндэг тангараг өргөснөөс хойш анх удаа тус аралд айлчилж байгаа юм. 

Тайваньд ирсэн хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд хоёр намын төлөөлөл багтжээ. Тэд өнөөдөр Лай Чиндэтэй уулзаж, "Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын талаар санал бодлоо солилцоно" гэж Тайванийн засаг захиргааны тэргүүний тамгын газраас мэдээлсэн байна. 

“Тайвань бол ардчилал хөгжиж буй арал юм. АНУ манай тууштай түнш болох Тайванийг үргэлжлүүлэн дэмжиж, Тайванийн хоолойн статус квог хадгалахын төлөө ажиллах болно” гэж М.Маккол мэдэгдэлдээ дурджээ.

Энэ оны нэгдүгээр сард болсон сонгуульд ялсан Лай Чиндэ мэдэгдэхдээ “солилцоо, хамтын ажиллагаагаар дамжуулан Хятад улстай харилцан ойлголцол, эвлэрлийг бэхжүүлж, харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлж, энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн байр сууринд шилжинэ гэж найдаж байна" гэсэн байна.

Тэрбээр мөн арлын ойролцоо пүрэв, баасан гарагт болсон Хятадын цэргийн сургуулилалтад санаа зовж буйгаа илэрхийлсэнд АНУ ба бусад улс оронд талархал илэрхийлсэн байна. Хятадын тал цэргийн сургуулилалтаа Лай Чиндэгийн тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгийнх нь хариуд өгч буй "шийтгэл" гэж мэдэгджээ. 

Тайванийн засгийн газар Бээжингийн хийсэн цэргийн сургуулийг буруушаасан байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хятад улс арлын засгийн газарт дарамт үзүүлэх зорилгоор Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулиудыг тогтмол хийж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?