Ц.ГАРАМЖАВЫГ БАРИВЧИЛЖ "DEAD CAT" ХЭРЭГЖҮҮЛЭВ ҮҮ?

2024-05-31  

Шүүхээс “Монполимет”-ийн Ц.Гарамжавыг баривчилсан нь улс төрийн хүрээнд томоохон дуулиан дэгдээв. Тэрээр УИХ-д 2016-2020 онд сууж, муугүй үнэлгээтэй бүрэн эрхээ дуусгасан. Гэсэн ч тухайн үед түүнд нэр дэвших эрх олдолгүй үлдэж байв.

Ц.Гарамжавын бизнесийн тухайд ч хэрэг түвэгт орооцолдох хүртлээ будилж оролцолдсон явдал багатай гэдэг.

Харин гэнэт баривчилж, тэр шийдвэрээ удалгүй өөрчлөхөөр болсон нь угаасаа томоохон дуулиан дэгдээх зорилготой байсхн бололтой.

Өөрөөр хэлбэл, Ц.Гарамжавыг баривчилж, “dead cat” стартеги хэрэгжүүлсэн байж болзошгүй байна. Энэ нь тодорхой хэрэг явдлын уналт, бүтэлгүйтлээс олон нийтийн анхаарлыг холдуулахын тулд зориуд “цочир сонин” мэдэгдэл хийж, мэдээлэл цацаж анхаарлыг тийш хандуулах улс төрийн стратегийг хэлдэг.

Ингэж үзэх үндэслэл байгаа юм.

Учир нь өчигдөр СЕХ дээр нэр бүхий хүмүүсийн нэр дэвших эрхтэй эсэх талаар нэг том үйл явдал болжээ.

Бас Захиргааны шүүх дээр нэр дэвшүүлэлттэй холбоотой гомдол маргааныг хэрхэх талаар яригдсан байна.

Эдгээр нь сонгууль болж байгаатай холбоотойгоор олны анхаарлыг татахаас өөр аргагүй асуудлууд юм. Сар хүрэхгүй хугацааны дараа санал хураахад ч нөлөөлж мэдэх фактууд өчигдөр яригдсан байна.

СЕХ дээр Н.Номтойбаяр, Б.Хурц зэрэг эрхмүүдийг УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийтгүүлж байсан нэр бүхий хүмүүсийг нэлээд хэдүйнээс “…Нэр дэвших эрхтэй, эрхгүй”, “…Тэд нэр дэвших гэвэл УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчинө, зөрчихгүй” гэж байсан юм.

Мөн Захиргааны хэргийн шүүх дээр АН-ын хоёр тогтоолтой холбоотой гомдол очиж, тэр талаар яригдсан байгаа юм.

Ер нь бол АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа маргаантай болж хэд хоног шуугисан. Учир нь тус намаас УИХ-ын 2024 оны сонгуульд намын листэд бичигдэх 48, тойрогт нэр дэвших 78 хүнийг өөр өөрөөр тодруулсан хоёр тогтоолтой болчихоод байгаа юм. Энэ маргаан 2024 оны тавдугаар сарын 20-ноос эхэлсэн. Тэр орой АН-ын дарга Лу.Гантөмөрийн гарын үсэгтэй 32 дугаар тогтоол, залгуулаад эцэст нь энэ сарын 27-нд СЕХ-ны Хуулийн газрын газрын дарга “…АН-аас хоёр тогтоол ирсэн. Гэхдээ өчигдөр АН-аас 32 дугаар тогтоол хүчинтэй гэж хариу ирүүлсэн” гэсэн. АН-ын дарга Лу.Гантөмөр ч “…Манай намын байр суурь нэг л байгаа. АН-ын даргын гарын үсэгтэй 32 дугаар тогтоолын хавсралтаар нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан" гэж байр сууриа илэрхийлсэн.

Гэхдээ энэ асуудал үүгээр эцэслэгдээгүй байна. СЕХ-нд хоёр дахь тогтоол болж очсон 09 дугаартай тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшихээр бичигдсэн Б.Хурц уржигдар Захиргааны шүүхэд хоёр тогтоолтой холбоотой гомдол гаргасан байна. Гэхдээ шүүхээс “…Та хэнийг төлөөлж байгаа чинь тодорхойгүй байна” гэсэн агуулгаар, “…Бүрдүүлбэр дутуу” гэсэн шалтгаанаар гомдлыг буцаажээ. Гэвч өчигдөр шүүхэд дахин хандсан гэх мэдээлэл байна.

Хэрэв шүүх дээрх гомдлын дагуу АН-ын хоёр тогтоолыг авч хэлэлцээд 09 дугаартайг нь “…Хүчинтэй” гэж үзвэл С.Баярцогт листэд орж, ес дээр бичигдэнэ. Тэр тохиолдолд УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт түүний оронд Дарханы Л.Одбаяр дэвших эрхтэй болно. Мөн Х.Тэмүүжин листнээс бууж, Хан-Уул дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшинэ. Тэгэхээр тэндээс Б.Ариунболд мултарна. Түүнчлэн Б.Хурц нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт дэвшинэ. Харин 32 дугаар тогтоолоор тэнд нэр дэвшээд байсан О.Баасанхүү нэр дэвшигчдийн нэрсээс хасагдана. Анхаарал татсан ийм хоёр томоохон үйл явдал өчигдөр өрнөжээ. Нэг нь өчигдөртөө эцэслэж, нөгөө нь өнөөдөр ч үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН ЗОРИГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ, ХЭЛЖ БАЙСНАА ЯРЬЧИХ
СУДЛААЧ П.БАТХИШИГ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТАД УЛС ТӨРИЙН 5-6 НАМ, ЭВСЭЛ СУУДАЛТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ц.ЧИНБАТ: Х.БАТТУЛГААР ДАМЖУУЛАН КРЕМЛИЙН БОДЛОГО МАНАЙД ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЦАГААН СУВАРГЫГ АВСАН НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ МАШ ТОМ АСУУДАЛ, ДАХИЖ ДАВТАГДАЖ МАГАДГҮЙ
Н.НОМТОЙБАЯР: ЦАГААН СУВАРГЫГ ОВООЛТТОЙ АЛТ ЗЭС БАЙДАГ ГЭЖ БОДООД БАЙДАГ ЮМ УУ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН ОРНУУДАД СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛ МАНАЙД АЛЬ БОЛОХ ХААЖ, БООЖ СОНГОГДОХГҮЙ БОЛГОХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа
SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу?
Ц.Гарамжавыг улсын хилээр гарах, Төв аймгийн нутаг дэвсгэрт зорчихыг хоригложээ
БАРУУНЫ ОРНУУД ОРОСЫН "ЦАРЦААСАН" ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ХУРААХЫГ ОРОЛДОЖ БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?