SPEAK OUT: Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж сонголтоо хийнэ гэв

2024-06-12  

ИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхөж нэр дэвшигчид аль хэдийнэ сонгуулийн сурталчилгааны ажилдаа орсон. Тиймээс энэ удаагийн “SPEAK OUT”-аар иргэдийн үзэл бодлыг сонслоо.

Иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, сонголтоо зөв хийнэ хэмээн ярьцгааж байлаа.

 

СБД-ийн иргэн С. Сумьяабазар: Сонгуульд саналаа өгнө. Юун түрүүнд боловсрол, шинэ залуу нэр дэвшигчийг сонгоно гэж бодож байгаа. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд биднийг хүндлээгүй улс төрчдийг сонгох нь зөв болов уу ч  гэж бодох юм. Энэ жилийн сонгууль бусад сонгуулиас өөр, гишүүдийн тоо нь 128 болсон. Миний хувьд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар сайн мэдэхгүй байна. Тараах материалаас харна. Сонгуулийг өмнө нь л сайн судална даа.

СХД-ийн иргэн н.Доржпагма:  Миний хувьд саналаа өгөхдөө боловсролын түвшин, мэдлэг чадварыг нь харна. Хэрвээ сонгох нэр дэвшигч байхгүй  бол цагаан хуудсаар саналаа өгье л гэж бодож байна. Нэг ёсондоо хувь хүн үйлдлээрээ сайн нэр дэвшигч алга гэдгээ илэрхийлж байгаа юм.

Иргэн Ч.Маралмаа: Энэ жилийн УИХ-ын сонгуулиар хийсэн бүтээсэн зүйлийг харж, мөрийн хөтөлбөртэй танилцаж байгаад сонголтоо хийнэ. Гэхдээ 128 гишүүдээс сонголтоо хийх нь буруу шийдэл гэж бодож байна яагаад гэвэл 76 байхдаа юу ч хийгээгүй 128 болоод улсдаа юм хийх юм болов уу даа.

  “Сонгуульд зөв хүнээ сонгож чадвал ирээдүйн үрс маань эрүүл нийгэмд  амьдрах нөхцөл бүрдэнэ ” гэв

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Жаргал: Иргэн бүр сонгууль өгөх ёстой гэж боддог. Гишүүдийн тоо нь 128 болсон нь миний хувьд зөв гэж бодож байгаа. Олон хүн байх тусам улс оронд маань зөв хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Тойргийнхоо нэр дэвшигчдийг  хийсэн бүтээсэн зүйлийг судалж байж сонголтоо хийнэ.

СБД-ийн иргэн Б.Бадамдулам:  Бид сонгууль өгөхдөө зөв хүнээ сонгочихвол ирээдүйд үр хүүхэд маань эрүүл нийгэмд амьдарна. Бидэнд ч ийм боломж бий. Тиймээс сонголтоо зөв хийх нь чухал. Шийдвэрээ гаргахын тулд тойргийнхоо нэр дэвшигчдийг одоогоос судалж байгаа.

СБД-ийн иргэн Мягмарын Дармаа:  Сонгуулиа өгнө. 128 гишүүдээс сонголтоо хийх нь зөв эсэхийг нь сайн мэдэхгүй л байна.

Иргэн Л.Оюунгэрэл: Саналаа өгөхдөө сонгогчийнхоо мэдлэгийг, цаашид юу хийхийг нь мөрийн хөтөлбөрөөс нь харна. Бодит зүйл хийвэл сайн шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?