РУМЫНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ НАТО-ГИЙН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ТУШААЛААС НЭРЭЭ ТАТЖЭЭ

2024-06-22  

 Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нэрээ татаж байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр Умард Атлантын эвслийн дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаар Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте болохоор болж байна. 

Румын улс Рюттег дэмжиж, агаарын довтолгооноос хамгаалах ижил системээр солих нөхцөлтэйгөөр хоёр “Пэтриот” системийнхээ нэгийг Украинд өгнө гэж К.Йоханнис Бухарестийн Батлан хамгаалахын дээд зөвлөлийн (CSAT) хурлын үеэр мэдэгджээ.   

“Украины аюулгүй байдал эрс дордсон, түүнчлэн бүс нутагт, тэр дундаа Румыний аюулгүй байдалд учирч болзошгүй үр дагаврыг харгалзан “Пэтриот” системийг шилжүүлэн шийдвэрийг гаргасан" гэж CSAT-ын мэдэгдэлд дурджээ. К.Йоханнис нэрээ татсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт НАТО-д мэдэгдсэн гэдгийг уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

НАТО шийдвэрээ зөвшилцлийн үндсэн дээр гаргадаг тул аливаа нэр дэвшигч бүх 32 гишүүн улсын дэмжлэгийг авах ёстой. Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд М.Рюттег нэр дэвшүүлэхийг өнөөг хүртэл эсэргүүцэж байсан цорын ганц улс нь Румын байв.

 
 
Эх сурвалж: БУДАПЕШТ, 2024 оны зургаадугаар сарын 21 /VOA/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?