ШИНЭ ТӨРЛИЙН ЭВЭРТ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙГ ЛОКИ БУРХНЫ НЭРЭЭР НЭРЛЭЖЭЭ

2024-06-22  

 Хойд Америкт нутаглаж байсан эвэрт үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг Скандинавын ард түмний домогт гардаг Локи бурхны нэрээр нэрлэжээ.

Эрдэмтэд уг нээлтийг 2019 онд Монтана муж улсын хойд хэсэгт Цэрдийн галавын төгсгөлд буюу 78 сая орчим жилийн өмнө үүссэн хурдас дотроос олдсон үлэг гүрвэлийн ясны хэлтэрхийг судалж байхдаа хийсэн байна.

Судалгааны явцад эрдэмтэд уг үлэг гүрвэл нь толгойн хамгийн дээд хэсэгтээ урд өмнө илрүүлж байсан эвэрт үлэг гүрвэлүүдийнхээс хамаагүй том махир эвэртэй байсныг тогтоосон байна. Тиймээс ихэвчлэн толгой дээр нь ийм эвэртэй дүрслэн харуулсан байдаг Локи бурхны нэрээр “Lokiceratops rangiformis” хэмээн нэрлэжээ.

“Lokiceratops rangiformis”-ыг цератопс хэмээх өвсөн тэжээлт эвэрт үлэг гүрвэлүүдийн төрөлд оруулсан байна. Энэхүү үлэг гүрвэл нь 6.7 метр урт, 5.5 тонн жинтэй байжээ. Гэхдээ трицератопсууд шиг хамар дээрээ эвэргүй байсан байна.  Чулуужсан олдворын судалгаа мөн доод тал нь таван өөр төрлийн эвэрт үлэг гүрвэлүүд нэг нутагт зэрэгцэн нутаглаж байсныг харуулжээ. 

 

Эх сурвалж: ХЕЛЕНА, 2024 оны зургаадугаар сарын 21 /PeerJ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?