ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРНО

2024-06-26  

 Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр энэ сарын 27-нд, баруун, говийн аймгуудын нутгийн зарим, төв, зүүн аймгуудын ихэнх газраар энэ сарын 28, 29-нд, нутгийн зүүн хагаст энэ сарын 30-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3...+8, өдөртөө +16...+21, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23, өдөртөө +30...+35, бусад нутгаар шөнөдөө +9...+14, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Иймд замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулжээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?