ГРЕК УЛС АЖЛЫН ЗУРГААН ӨДӨРТЭЙ БОЛЛОО

2024-07-02  

 Их Британи, Герман гэх зэрэг олон улс оронд цалинг бууруулахгүйгээр ажлын таван өдрөөс дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихээр хэлэлцэж байгаа энэ үед Грек улсад ажлын зургаан өдрийн хуваарь нэвтрүүлж байна. 

Тодруулбал, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ажилчдаа долоо хоногийн зургаан өдөр ажиллуулахыг зөвшөөрсөн хууль Грект даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль нь долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг эсвэл "онцгой ачаалалтай" аж ахуйн нэгжүүдэд хамаарах юм. Тиймээс долоо хоногийн ажлын 40 цаг грекчүүдийн хувьд 48 цаг болж нэмэгдэж магадгүй байна гэж "capital.gr." мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ. 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хугацаанд салбарын ажиллах хүчний онцгой хэрэгцээг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг авчээ. Тиймээс бүх аж ахуйн нэгж долоо хоногийн зургаан өдөр ажиллах хуваарийг ашиглах боломжгүй, зөвхөн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн дамжлага нь байнга ажилладаг аж ахуйн нэгжүүд ашиглана гэдгийг тодорхой зааж өгсөн байна.

Түүнчлэн аж үйлдвэрийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулдаггүй боловч өдөрт тус бүр найман цагаар гурван ээлжээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг хуульд хамруулсан байна. Тухайлбал, дарс эсвэл орон нутгийн бүтээгдэхүүнүүдийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, 24 цагийн дэлгүүрүүддээ борлуулдаг, аялал жуулчлалын бүс дэх компани ажлын зургаан өдрийн хуваарийг хэрэглэж болох аж.

Харин аялал жуулчлалын бизнес, нийтийн хоолны салбарыг хассан байна. 

Ажлын зургаан өдрийн хуваарь хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын тоон карт, ажлын цагийг бүртгэх “ERGANI II” мэдээллийн системийг нэвтрүүлэх ажээ.

Зургаа дахь өдөр ажиллабал 40 хувийн нэмэгдэл олгоно. Зургаа дахь өдрийн ажлын цаг найман цагаас хэтрэхгүй бөгөөд илүү цагаар ажиллуулахыг хориглоно. Хэрэв ажлын зургаа дахь өдөр нь нийтээр амардаг өдөр эсвэл ням гараг таарвал 40 хувийн нэмэгдэл дээр нэмээд 75 хүртэл хувийн нэмэгдэл олгоно. Өөрөөр хэлбэл цалин 115 хувиар нэмэгдэнэ нэмэгдэнэ гэсэн үг юм.

Хэдийгээр ажлын зургаан өдрийн хуваарийг сайн дурын үндсэн дээр хэрэглэх боловч энэ бол "балмад арга хэмжээ", үүний тусламжтайгаар засгийн газар жолооч гэх мэт ажиллах хүчний хомсдолыг шийдэхийг оролдож байна гэж Грекийн Коммунист нам мэдэгджээ. 

 
 
Эх сурвалж: АФИН, 2024 оны долоодугаар сарын 1 /RIA Novosti/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?