Өвөрхангай аймаг тарваган тахлын голомттой нутаг. Иймд аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын байгалийн голомтод тандалт шинжилгээ хийж, тухайн бүс нутгийн 14-60 насны иргэдийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулан урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг өглөө.
Өвөрхангай аймагт тарваган тахлын байгалийн голомтыг 1982 оноос судалж эхэлсэн бөгөөд 188 өсгөвөр илрүүлж, 860000 га талбай голомттой болохыг тогтоожээ. Үүнээс 38.9 хувь буюу 336000 га талбай тахлын идэвхтэй бүс нутагт хамрагдаж, жил дараалан тарваган тахлын өсгөвөр илэрч байна.
Ялангуяа Хайрхандулаан, Арвайхээр, Уянга, Тарагт, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сум тарваган тахлын идэвхтэй бүс нутаг юм.
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?