ОЙ, ХЭЭРТ 70 ГАРУЙ ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2024-07-04  

Улсын хэмжээнд энэ сарын 2-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Дээрх ой, хээрийн гал түймрээс нэг байшин, 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалсан байна. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798, Хил хамгаалах байгууллагын 98, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран ажилласныг ОБЕГ мэдээлэв. 

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?