УНГАРЫН ЕРӨНХИЙ САЙД В.ОРБАН ХЯТАДАД ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ

2024-07-08  

 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "энх тайван тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр" БНХАУ-д ирсэн гэдгээ олон нийтийн Х сүлжээний хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр "Энх тайван тогтоох ажиллагаа 3.0" хэмээн бичээд #Beijing гэсэн хаштагийг, нисэх онгоцны буудалд авсан зургийн хамт Х хуудсандаа нийтэлсэн байна. 

Киев, Москвад айлчилсныхаа дараа В.Орбан Швейцарын “Die Weltwoche” сонинд ярилцлага өгөхдөө "санаанд оромгүй уулзалтууд" болно гэж мэдэгджээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад яриа хэлэлцээ хийснийхээ дараа В.Орбан Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа долоодугаар сарын 8-наас үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам В.Орбаны айлчлалыг урьдаас зарлаагүй ч түүнийг Бээжинд хүрэлцэн ирэх үед "Унгарын Ерөнхий сайд В.Орбан Хятадад айлчилна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин харилцан сонирхсон асуудлыг гүн гүнзгий хэлэлцэхээр В.Орбантай  уулзана" гэсэн мэдээ тус яамны цахим хуудсанд гарчээ. 

 

Эх сурвалж: БУДАПЕШТ, 2024 оны долоодугаар сарын 8 /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?