БАЯН-ӨЛГИЙ: ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

2024-07-09  

 Баян-Өлгий аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд их халж байгаагаас дуу цахилгаантай аадар бороо орох нөхцөл бүрдэж байна. Иймд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс  анхаарууллаа.

Энэ сарын 9-нд нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар, 10-нд хойд болон өмнөд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ.

Агаарын температур энэ сарын 11, 12-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?