НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ЯАРАЛТАЙ ХУРАЛДАНА

2024-07-09  

 НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Киев хотын хүүхдийн эмнэлэгт өгсөн Оросын пуужингийн цохилтын талаар хэлэлцэхээр долоодугаар сарын 9-ний мягмар гарагт яаралтай хуралдана гэж дипломатчид мэдээлэв. 

Франц, Эквадор улсууд Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг шаардаж, Словени, АНУ болон Их Британи улс дэмжсэн байна. 

Даваа гарагт Оросын цэргүүд Украины хэд хэдэн хот руу пуужингаар довтолсны улмаас 36 хүн амиа алдаж, 140 орчим хүн шархаджээ. Нийслэл Киев хотод 27 хүн амь үрэгдэж, 82 хүн шархадсан байна. Оросын цохилтод нийслэл хотын “Охматдет” хүүхдийн эмнэлэг өртсөний улмаас хоёр хүн амиа алдаж 10 хүн шархаджээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уг цохилтыг эрс буруушаалаа гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефан Дюжаррик мэдэгдэв.

"Олон улсын хүмүүнлэгийн хуулиар энгийн иргэд болон иргэний объектууд руу дайрахыг хориглодог бөгөөд аливаа ийм халдлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэн даруй зогсоох ёстой" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. 

 

Эх сурвалж: НҮБ, 2024 оны долоодугаар сарын 9 /VOA/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?