Н:УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАР САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛЖ БАЙНА

2024-07-24  

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хөгжлийн “Алсын хараа-2050” хөтөлбөр болон салбар дундын үйл ажиллагааг уялдуулах Үндэсний хороог байгуулах тогтоолыг төслийг баталсныг Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.

Үндэсний хороо нь “Алсын хараа-2050” болон УИХ-аас баталсан урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг уялдуулж, хэрэгжүүлж ажиллана. Энэ нь аль нэг улстөрийн намын хөтөлбөр биш гэдгийг тэрбээр тодотгов. Урт хугацааны бодлого дээрээ хэмжүүрийг нь тавиад, түүнийгээ үнэлдэг механизм руу бид явах ёстой гэдгийг онцоллоо.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлого амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх, бартаа саад байгаа эсэхийг нягтлах зорилгоор Ерөнхий сайд зөвхөн салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог өөрөө ахална. Үүн дээр холбогдох сайд нарыг оруулж, дээрээс нь УИХ-д жагсаалтаар сонгогдсон мэргэжлийн экспертүүдээс МАН, АН, ХҮН намын төлөөллийг оруулаад Үндэсний хороог байгуулж байна гэв. Улмаар хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн эхний хэсгийг боловсруулж дууссаныг Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулаа гэв.

Үндэсний хороо дэргэдээ түр хороо, дэд хороо, ажлын хэсгүүдийн тусламжтайгаар улс орны асуудлыг шийдэх үйл ажиллагаа хийж, шууд хэрэгжүүлээд үнэлээд явах боломжтой. Ийм бололцоо бидэнд бүрэн бүрдэж байна гэв. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?