ПАРИС ХОТНОО "MONGOLIA HOUSE" ХОТХОН ӨВ СОЁЛОО СУРТАЛЧИЛЖ БАЙНА

2024-07-29  

 Монгол өв соёл, түүх, уламжлал, ёс заншлаа олон улсад танилцуулах зорилготой “Mongolia House” хотхон өргөөний нээлт зуны XXXIII Олимп болж буй Парис хотын Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд болов.

МҮОХ-ноос санаачилсан “Mongolia House” төслийн хотхон олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад нээлттэй байгааг мэдээллээ.

Эх орноо сурталчлах энэхүү эрхийг олимпод оролцож буй орнуудаас 15 улсад олгосноос Ази тивээс БНСУ, Япон зэрэг 4 орон багтсаны нэг нь Монгол Улс болж ийнхүү гадаад дахь сурталчилгаагаа хийж байна. 

“Mongolia House” хотхон үндэсний спорт болон нүүдлийн ахуй соёл, урлагийн тоглолт, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдаа, идээ ундааны дээжээр эх орноо сурталчлан таниулж байна. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?